“СУРАЛЦАХУЙ-БҮТЭЭХҮЙ-ХӨГЖИХҮЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, үсчин, маникюр, солонгос хэлний сургалтуудын 5 дугаар сарын төгсөлтийн үйл ажиллагаа болон Үндэсний хөгжмийн сургалтын тайлан тоглолт  2019.05.31-ны өдөр зохион байгуулагдлаа.

Үндэсний хөгжмийн сургалтын суралцагчдын тайлан тоглолт боллоо. Тайлан тоглолтод морин хуур, ятга, гитар, төгөлдөр хуур тоглож Алтайн магтаал, Тэсийн магтаал, хөөмийн уянгалаг аялгуугаар төгсөлтийн үйл ажиллагааг нээлээ.

Энэ сард солонгос хэлний 40, оёдол, эсгүүрийн 120, үсчний 120, даалин оёх 70 цагийн тус тус хөтөлбөрт 38 иргэн амжилттай суралцаж нийт 38 иргэн “Чадамжийн гэрчилгээ”, мэргэжлийн 3 дугаар зэрэг, “Сертификат” гардан авлаа. Төгсөгчид нь өөрсдийн хийж урласан бүтээлээр үзэсгэлэн гаргаж толилууллаа. 

Энэ сард солонгос хэлний сургалтаар 20 хоногийн хугацаанд өөрийгөө танилцуулж, олон нийтийн газар хэрхэн харилцах, цаашлаад эссэ бичих чадварт хүртэл суралцсан байлаа. Төгсөлтийн үеэр өөрсдийн сурсан хэлээрээ зохиомжит үзүүлбэр үзүүллээ.
Мөн оёдлын сургалтад биеэс хэмжээ авах, суурь эсгүүр гаргахад тулгуурлан монгол цамц, дээл эсгэж оёх, плаж, юубка зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгох анхан шатны бүх дамжлага ойлголт мэдлэгтэй болдог. 

Компьютерийн сургалтаар Microsoft word, excel, powerpoint програмыг эзэмшиж албан хэрэг хөтлөх, хүснэгт зохион байгуулж тооцоо гаргах, илтгэл, танилцуулга бэлтгэх, майл хаяг нээх,  майл илгээх, youtube-ээс бичлэг татах зэрэг чадварыг эзэмшсэн. 

Үсчин, маникюрын сургалтаар засалт, тайралт, будалт, өнгө өөрчлөх, тэжээл, эмчилгээ, хумс арчилгаа болон будах дадлагыг хийж сурцгаасан.
Нийт төгсөгчиддөө өндөр амжилт, аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсье.

Манай төвд сар бүр зохион байгуулагддаг дээрх сургалтуудад та ч бас суралцах бүрэн боломжтой.

Холбогдох утас: 95021560
Байршил: ХУД-ийн 3-р хороо, “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн 2 давхарт Албан бус-Насан туршийн боловсролын төв

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5780
13276
147734
4721949

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc