“ЭД ХӨРӨНГИЙН ЭМХ ЦЭГЦ-ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ХАРИУЦЛАГА” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас орчин бүрдүүлэгч үйлчилгээний ажилтнуудын нэрэмжит  Иргэдээ дээдэлсэн эмнэлгийн үйлчилгээ инээмсэглэл эерэг хандлага сэдэвт бүтээлч ажлын хүрээнд “Эд хөрөнгийн эмх цэгц-Эмч эмнэлгийн ажилтны хариуцлага” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 06-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр эмнэлгийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, үйлчилгээний тулгамдсан асуудал зэрэг сэдвүүдээр эд хариуцагч няравууд илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Өдөрлөгт эмнэлгийн  Өмч Хамгаалах Байнгын Зөвлөлийн гишүүд болон захиргаа тасаг нэгжийн мэргэжилтэн  24 ажилтан хамрагдлаа. Эмнэлгийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад эд хариуцагч ажилтнуудын манлайллыг дээшлүүлж, засвар үйлчилгээний шуурхай байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх арга хэмжээ боллоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5556
13230
147510
4721725

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc