Хан-уул дүүргийн баг тамирчид багийн дүнгээр IV байрт шалгарлаа

БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран  "Спорт ба хөгжил" сэдэвт Нийслэлийн бүсийн  сургалт, хэлэлцүүлэгийг  2019 оны 06 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд  Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын танхим, ЗДТГ-ын хурлын зааланд тус тус амжилттай  зохион байгуулсан.

Сургалт, хэлэлцүүлгийн хаалтын ажиллагааны үеэр Монголын Бүх Ард түмний өвлийн спортын XV наадамд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж  нэгдсэн дүнгээр IV байрт шалгарсан  тул Хан-Уул дүүрэгт өргөмжлөл шагналыг гардуулан өглөө.

Шагналыг  дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Батсайхан гардан авч баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1529
19001
149639
4723854

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc