Тендер шалгаруулалтын нэр: Хан-уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх

                                               Огноо: 2019 оны 06 дугаар сарын 12

Тендер шалгаруулалтын нэр: Хан-уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх

                                                                     

 Тендер шалгаруулалтын дугаар:НҮА-2019/002

                                   

        Хан-Уул дүүргийн “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ  нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 

      Үнийн санал авах тендерийн бичиг баримтыг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 / тавин мянга / төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Улаанбаатар хотын банкны 2603029829 тоот дансанд тушаана

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон Туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

             Борлуулалтын хэмжээ: Тендерт оролцогчийн сүүлийн 2 жилийн дундаж борлуулалтын орлого нь захиалагчийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна          

             Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил /2018 он/

              Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил: Сүүлийн 2 жилийн  /2017он, 2018он/

           

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэлийн гэрчилгээтэй байх /Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код-605-ыг үндэслэн олгосон гэрчилгээ байх/

Дотоодын  давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

 

Үнийн саналыг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут-аас өмнө ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 00 минут -т Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3 дугаар хороо ЗДТГ-ын байр,  7-р давхрын хурлын зааланд нээнэ.

 

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

                                 .Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3 дугаар хороо

Иргэдэд үйлчлэх төв байр, 10-р давхар, утас 70008646

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1438
18924
149548
4723763

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc