“Бүтээлч сэтгэлгээ” сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс ажилтан албан хаагчдаа чадавхижуулах сургалтыг Монголын Маркетингийн үндэсний холбоотой хамтран зохион байгууллаа.

Орчин цагийн албан хаагчдын  гол ур чадваруудын нэг болоод байгаа бүтээлч сэтгэлгээ, бүтээмжийн хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд сургалтаар энэхүү ур чадварыг хөгжүүлснээр ажилтнууд илүү санаачлагатай, илүү өөрсөддөө итгэх итгэлийг олж, цаашид өөрсдийн ажил, амьдралынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Сургалтад хэлтсийн 29 албан хаагч оролцож, хөтөлбөрийн дагуу насанд хүрэгсдийн суралцах онцлогт тохирсон Андрагоги болон ELC аргуудаар дадлагажин суралцав.

Сургалтын үр дүнд ажилтан, албан хаагчид бүтээлч сэтгэлгээ, бүтээмжийг хөгжүүлэх арга замуудын талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон төдийгүй хийдэг ажил нь гарт нь орж, нэгэн хэвийн санагдах болсон ажилтнуудын сэтгэлзүйд сайнаар нөлөөлж, ажлаа илүү бүтээлчээр хийх сэдэл төрүүлсэн гэдгээрээ онцлогтой сургалт болсон юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

205
44282
118528
4692743

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc