БҮЛГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИРГЭДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийгмийн халамжийн үйлчилгээний нэг төрөл нь Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ юм. Энэ үйлчилгээний  бусдаасаа ялгаатай нь Бүлгийн төсөл хэрэгжүүлэх үйлчилгээ бөгөөд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 2 ба түүнээс дээш өрх, иргэд өөрсдийн санаачилгаар нэгдэн бүлэг болж, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор төсөл боловсруулан хэрэгжүүлдэг.

Зохион байгуулалттай бүлэгт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, согтуурах мансуурах донтох өвчтэй иргэн, шилжин суурьшсан, өрхийн мэдээллийн санд амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, өрх толгойлсон эцэг/эх/ зэрэг өрхийн иргэдийг хамруулдаг. Энэ онд иргэдийн ирүүлсэн төслийг хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн  хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн 78 төслийг  Ажлын хэсэг хянан үзэж, хэрэгжих боломжтой 30 төслийг хэрэгжүүлэх 63 иргэнтэй  олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх гэрээ байгууллаа.


Бүлгийн төсөл хэрэгжүүлэх иргэдийн 31,7 хувийг зорилтот бүлгийн өрхийн гишүүн иргэд, 28,5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 38,0 хувийг ахмад настан эзэлж байна. Бүлгийн төсөл хэрэгжүүлснээр  зорилтот бүлгийн иргэд багаар ажиллаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр шаардлагатай ур чадвартай болж, тухайн төслийг цааш нь өргөжүүлэх санхүүгийн эх үүсвэртэй болдог ач холбогдолтой.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

226
44302
118549
4692764

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc