ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул Дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас эмнэлгийн   орчин бүрдүүлэгч үйлчилгээний ажилтны тэмдэглэлт баярын  өдрийг 15 дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. 

Энэ өдрөөр эмнэлгийн захиргаа, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчилгээний ажилтнуудаа угтан авч, Ерөнхий эмчийн болон эмнэлгийн тасаг нэгжүүдийн мэндчилгээ, урамшуулал олгох үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол  зэрэг арга хэмжээг явуулсан байна. Эрхэлсэн ажилдаа амжилт гарган хамт олноо тэргүүлсэн угаагч Н.Мөнхцэцэг нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар, тогооч Ачмаа, манаач Содномбалжир нар НЭМГазрын өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.  

 

Үйлчилгээний ажилтнуудын өдрийг угтсан “Иргэдээ дээдэлсэн эмнэлгийн үйлчилгээ - Инээмсэглэл эерэг хандлага” сэдэвт өндөр бүтээлийн болзолт уралдаанд шалгарсан тасаг нэгжүүдийг шагнаж урамшуулсан байна.

 

Тэргүүн байранд Оношлогоо үйлчилгээ сэргээн засах  тасгийн хамт олон, дэд байранд   ЯТЭЭмчилгээний тасгийн хамт олон, гутгаар байранд хүүхэд, дэмжих үйлчилгээний тасгийн  хамт олон шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.  Тус эмнэлэгт 50 гаруй орчин бүрдүүлэгч  үйлчилгээний ажилтан ажилладаг бөгөөд  цэвэрлэгээ үйлчилгээ, засвар тохижилт, цэцэрлэгжүүлэлт , иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг чиглэлээр олон арван бүтээлч ажлуудыг хийсэн байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

882
22061
84361
4300616

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc