Тамирчдын баярт Хан-Уул дүүргийн Спорт хороо идэвхтэй оролцлоо

2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  "Монголын Тамирчдын өдөр", "Олон улсын Олимпийн өдөр" болон "Токио олимп сан"-ийн нээлтийн ажиллагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын дэд Сайд Г.Ганбаяр, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, "Бээжин-2008" Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Нийслэлийн спортын хорооны дарга, Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын заан Ж.Ганболд нарын хүндэт зочид оролцсон.

Тус арга хэмжээний үеэр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо болон Хан-Уул дүүргийн Соёл фитнес клуб, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Outclass спорт хувцасны үйлдвэр үйл ажиллагаагаа танилцуулж, идэвхтэй оролцлоо

Хамтран ажилласан байгууллагууддаа баярласан талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5798
13283
147752
4721967

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc