БНСУ-ЫН КЁНСАН ИХ СУРГУУЛИЙН САЙН ДУРЫН БАГИЙНХАН ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАНА

Хан-Уул дүүрэгт БНСУ-ын Кёнсан Их сургуулийн сайн дурын багийнхан /2019-06-28/ өнөөдөр зочиллоо. Зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Гадаад харилцаа, намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр нар угтан хүндэтгэл үзүүлж, харилцан ярилцлаа.

Хан-Уул дүүрэг Бүгд Найрамдах Солонгос Улстай найрсаг, урт удаан хугацааны хамтын ажиллагаатай ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд сайн дурын багийнхан Ерөнхий боловсролын 18, 52 дугаар сургуулийн сурагчдад Солонгос хэл, Таеквондогийн хичээл заах, түүнчлэн соёл урлаг, хөгжөөнт тоглоомын аргачлалаар хүүхдүүдийн сэтгэн бодох, ой тогтоолыг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэх юм.

БНСУ-ын Кёнсан их сургууль нь 1948 онд байгуулагдсан бөгөөд 2015 онд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан бөгөөд энэ хүрээнд боловсрол, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тусгагдсан юм. 
Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Б.Цэрэн “Дүүрэг болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хамтын ажиллагаагаа бататган дэмжин, улам өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн” гэдгээ уламжиллаа.

Кёнсан их сургуулын сургалтын албаны дарга Ким Жү Э тэргүүтэй оюутнууд “Эко дүүрэг” зорилтын хүрээнд Богдхан ууланд явган аялал хийхийн зэрэгцээ их цэвэрлэгээг хийхээр төлөвлөсөн байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

828
22016
84307
4300562

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc