ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИГШЭЭ БАГ БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ

Хонхтой бөмбөгийн 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд нийт 11 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргийн нийт 15 багийн эрэгтэй, эмэгтэй нийт 150 тамирчин оролцож хурд, хүчээ сорин өрсөлджээ. Тус тэмцээнд Хан-Уул дүүргийн баг тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүн байрыг эзэллээ.

Тэмцээнд эрэгтэй  баг тамирчид 2-р байр, Эмэгтэй баг тамирчид 1-р байр эзэлж багийн дүнгээр В.Дуламсүрэн ахлагчтай Хан-Уул дүүрэг Тэргүүн байранд шалгарлаа.

Тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар Хан-Уул дүүргийн шигшээ багийн тамирчин Түмэндэлгэр шалгарч мөн С.Сүх-Очир Спортын мастер цол хүртлээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

888
22067
84367
4300622

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc