“СУРАЛЦАХУЙ-БҮТЭЭХҮЙ-ХӨГЖИХҮЙ”

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох үсчин, маникюр, компьютер, солонгос хэлний сургалтуудын 6 дугаар сарын төгсөлтийн үйл ажиллагаа  2019.06.28-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэ сард солонгос хэлний 40, үсчний 120, компьютерийн 60 цагийн тус тус хөтөлбөрт 30 иргэн амжилттай суралцаж нийт 30 иргэн “Чадамжийн гэрчилгээ”, мэргэжлийн 3 дугаар зэрэг, “Сертификат” гардан авлаа.

Солонгос хэлний сургалтаар 20 хоногийн хугацаанд өөрийгөө танилцуулж, олон нийтийн газар хэрхэн харилцах, цаашлаад эссэ бичих чадварт хүртэл суралцсан байлаа. Төгсөлтийн үеэр өөрсдийн сурсан хэлээрээ зохиомжит үзүүлбэр үзүүллээ.

Компьютерийн сургалтаар Microsoft word, excel, powerpoint програмыг эзэмшиж албан хэрэг хөтлөх, хүснэгт зохион байгуулж тооцоо гаргах, илтгэл, танилцуулга бэлтгэх, майл хаяг нээх,  майл илгээх, youtube-ээс бичлэг татах зэрэг чадварыг эзэмшсэн

Үсчин, маникюрын сургалтаар засалт, тайралт, будалт, өнгө өөрчлөх, тэжээл, эмчилгээ, хумс арчилгаа болон будах дадлагыг хийж сурцгаасан.
Нийт төгсөгчиддөө өндөр амжилт, аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсье.

Манай төвд сар бүр зохион байгуулагддаг дээрх сургалтуудад та ч бас суралцах бүрэн боломжтой.

Холбогдох утас: 95021560
Байршил: ХУД-ийн 3-р хороо, “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн 2 давхарт Албан бус-Насан туршийн боловсролын төв


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

889
22068
84369
4300624

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc