ИЛЭРСЭН ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЛАА

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Макс центр” ХХК –ийн Зайсан-Бургер Кинг салбарт хоолны хордлого гарсантай холбоотой “Хиророяал” ХХК-нд холбогдуулан 1910000575 тоот зөрчлийн хэрэг нээн ундны эх үүсвэрт шинжилгээтэй хяналт шалгалт хийсэн.Шалгалтын явцад 4 удаа ундны уснаас дээж авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий Газрын Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа лаборатори, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулахад “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй гарсан. Шинжилгээний дүнг үндэслэн тус газарт 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж, гүний худаг, ус нөөцлөх сан, шугам хоолойд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэж, давтан шинжилгээ хийлгэхэд усны чанар аюулгүй байдал нь стандартын шаардлагыг хангахгүй байна.  Илэрсэн зөрчилд дагуу арга хэмжээ авч, Нийслэлийн Байгаль орчны газарт  Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх заалтыг үндэслэн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн усны эх үүсвэрт олгосон зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлж  ажиллалаа.

Дүүргийн 15 дугаар хороонд “Донгбал Глобал ” ХХК-н захиалгаар баригдаж буй “Хансвилл” хотхоны 2 дугаар ээлжийн барилгад хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хийж, зарчлийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, биелэлтэнд хяналт тавин ажиллалаа.
Шалгалтаар 0004179 тоот барилгын ажил эхлэх, үргэлжлэх зөвшөөрөлтэй байсан ба барилга хоорондын зай болон барилгын төлөвлөлт чанарын асуудлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтэст уламжлан шийдвэрлүүлэхээр шилжүүлэв.  


Мөн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Оргил рашаан сувилал” ХХК нь ахуйн гаралтай хог хаягдал түр хадгалах байрны гадна талаар хог хаясан, хог хаягдал нь хальж асгарсан, 7 хоногоос илүү хугацаагаар ачуулаагүй байна.

Иймд илэрсэн зөрчилд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс ЗТХ-ийн холбогдох заалтаар торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулан, улсын байцаагчийн албан даалгавар өгч ажиллалаа.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1223
50801
127144
4701359

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc