ХАН-УУЛ ДҮҮРЭГ, БНСУ-ЫН УЛСАН ХОТЫН НАМ ДҮҮРЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Хан-Уул дүүргийн урилгаар БНСУ-ын Улсан хотын Нам дүүргийн Засаг дарга Ким Жин Гю, Нам дүүргийн ИТХ-ын дарга Ким Дун Хаг тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 07 дугаар сарын 10-13-ны хооронд Хан-Уул дүүрэгт албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүрэг, БНСУ-ын Улсан хотын Нам дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.  

Санамж бичгийг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан,  БНСУ-ын Улсан хотын Нам дүүргийн Засаг дарга Ким Жин Гю, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нам дүүргийн ИТХ-ын дарга Ким Дун Хаг нар үзэглэлээ.

Хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь Монгол-Солонгос хоёр улсын ард иргэдийн хоорондын харилцаа холбоо болон дүүргүүдийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүрэгтэйгээр санамж бичиг байгууллаа.

Тус үйл ажиллагааны уулзалтаар хоёр дүүргийн боловсрол, соёл урлаг, аялал жуулчлалын болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж харилцан ярилцан, хамтран ажиллах санал солилцлоо. 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 оны мөрийн хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг онцгойлон тусгасан. Тус зорилтынхоо  хүрээнд дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ амар тайван, аз жаргалтай ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Улсан хотын Нам дүүрэгтэй дээрх салбарууд дээр нягт хамтран ажиллаж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Манай хоёр дүүргийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай хэмээв. 

Үргэлжлүүлэн БНСУ-ын Улсан хотын Нам дүүргийн Засаг дарга  Ким Жин Гю хэлсэн үгэндээ хоёр дүүргийн цаашдын зорилго зорилтод ижил төсөөтэй зүйл олон байгаа учир цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. Байнгын харилцаа холбоотой хамтран ажиллах болно.  Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсад урьсанд талархал илэрхийлье гэв. 

Санамж бичиг зурах ёслолд хоёр дүүргийн холбогдох албаны удирдлагууд оролцлоо. 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

841
22026
84320
4300575

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc