“ОЛНЫГ ХАМАРСАН ГАМШИГ ОСЛЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” сэдвээр сургалт зохион байгууллаа

Хан Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас эмч эмнэлгийн ажилтнуудад чиглэсэн олон улсын стандарт нийцсэн гамшиг ослын сургалтыг /2019.08.20/-ны өдөр зохион байгуулсан.

Энэхүү сургалтаар гамшиг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, олныг хамарсан гамшиг ослын үеийн удирдлага төлөвлөлт, олноор гэмтсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрэмбэлэн ялгалт хийх зарчим, эрэмбэлэн ялгалтын зэрэглэлүүд, эрэмбийн явц, эмчилгээний арга, зарчимууд, МАRCH алгоритм, цус алдалт, амьсгал дэмжих, амьсгалын зам чөлөөлөх, цус эргэлтийн хямралыг засах, осголт, түлэгдэлтийн үед авах эмчилгээний аргуудыг дадлагажуулах сургалт болж өнгөрлөө.

Цус тогтоох даралтат боолт, чангалуур, аарцагны боолт, цээжний хөндийн хийх гаргах, амьсгал чөлөөлөх, ясны хатгалт, толгойн боолт хийх талаар гардан үйлдлийг зааж сургах  дадлага хийлээ. Мэс засал-гэмтэлийн  тасгийн их эмч О.Загарзүсэм, Б.Одбаатар нар гардан үйлдлийн сургалтыг хийж  68 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтанууд идэвхитэй оролцлоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5115
7936
140096
4714311

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc