ХАЛХЫН ГОЛЫН БОЛОН ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНУУДАД ОРОЛЦОЖ ЯВСАН АХМАД ДАЙЧИН Б.АЮУРЗАНА ГУАЙ ЭНЭ ЖИЛ 105 НАСЫГ ЗООГЛОЖ БАЙНА

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан эх орны зоригт хөвгүүдээс энх тунх амьдарч байгаа цөөхөн хүн бий. Тэдний нэг бол Б.Аюурзана гуай юм. Энэ жил тэрээр 105 насыг зооглож байна.
Цэрэгт татагдах хүртлээ тэрээр мал маллаж жин тээдэг байлаа. Ингээд 1937 онд 22 насандаа цэргийн албанд татагдсан байна. 1945 оны чөлөөлөх дайнд тэдний гэр бүлийн 7 хүн оролцож байжээ. 
1939 оны Халхын голын болон 1945 Эх орноо чөлөөлөх дайнуудад оролцон эх орноо хамгаалах үйлсэд оруулсан түүний гавьяаг төр засаг өндрөөр үнэлэн цэргийн гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол зөвлөлтийн Бид ялав медалиудаараа шагнасан байна. 
Тэрбээр улсад тасралтгүй 50 гаруй жил ажиллаж эх орон, газар шорооныхоо төлөө халуун амиа үл хайрлан сум сөрж явсан цэрэг байв. 1937-1949 он хүртэл цэргийн алба хааж Тамсагийн 8-р дивизэд бага дарга, жагсаалын дарга, хуягтын жолооч, заставын дарга зэрэг алба хашиж эх орноо чөлөөлөх дайнд оролцож ахлах дэслэгч цолтой армиас халагдаж төрсөн нутагтаа ирсэн байна. Т
Мөн 1916 онд Дөрвөд Далай Хан аймгийн Эрдэнэ гүний хошуу одоогийн Увс аймгийн Зүүнговь сумын нутагт малчин ард Бүрэнгийн дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. Бага насандаа авга ах Биньеэгийнд үрчлэгдсэн бөгөөд 18 насандаа Т.Багуушинтай 70 ханилан сууж 8 хүүхэд төрүүлжэ өсгөсөн байна. Өдгөө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд энх тунх амьдарч байна. Та бүхэндээ Халх голын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5199
7977
140180
4714395

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc