ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН VIII ИХ НААДМЫН ЯВГАН АЯЛАЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн спортын их наадмын спорт явган аялалын тэмцээн Буянт ухаа спорт цогцолбороос  бугын сангийн аж ахуй гэсэн чиглэлд амжилттай явагдлаа.

Тэмцээнд дүүргийн 10 хорооны 130 гаруй тамирчид хамрагдаж, аялалын явц, газрын зураг дээр ажиллах, байрлал тогтоож нуувч илрүүлэх, хөгжилтөй буухиа гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдэг багуудаа тодорууллаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр:

1-р байрт А. Мөнх-Амгалан даргатай 7-р хороо

2-р байрт Ё.Цацралтуяа даргатай 8-р хороо

3-р байрт М.Ганболд даргатай 5-р хорооны баг тамирчид тус тус эхний 3 байр эзэллээ.

Тэргүүн байр эзэлсэн 7-р хорооны баг тамирчид 09 дүгээр сарын 14-нд зохион байгуулагдах Нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрхээ гардан авлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

983
18618
149093
4723308

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc