“БИ ЭКО ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ ИРГЭН” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар ажлын өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахад хүндрэлтэй байдаг иргэддээ зориулан “Би Эко дүүргийн эрүүл иргэн” өдөрлөг зохион байгуулагдлаа. 

 

Засаг даргын Тамгын газар, хороод, өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Боловсролын хэлтэс, Биеийн тамир, спорт хороо хамтран халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл хүргэх тус өдөрлөгийг 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00-16:00 цагт бүх ӨЭМТөвүүд дээр амжилттай зохион байгууллаа.

 

Өдөрлөгийн үеэр артерийн даралт хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлох, захын цусанд сахарын хэмжээг тодорхойлох, шээсний ерөнхий шинжилгээ, хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэх эсийн шинжилгээ, хөхний өмөнгийн эрт илрүүлэг, зүрхний цахилгаан бичлэг, эсийн шинжилгээ, БЗДХӨ-ний оношлогоо, шинжилгээ, элэгний В, С вирусийн шинжилгээ авах үйлчилгээг үнэ төлбөргүйгээр иргэддээ хүргэлээ.

 

Мөн эмэгтэйчүүд, сүрьеэ, зүрх судас, дотор, хүүхэд, нүд, сэтгэц, чих, хамар, хоолой, мэдрэл, арьс харшил, мэс засал, эхо, өсвөр үе зэрэг өвчний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж ажиллалаа.

 

Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнээс гадна эрүүл, зөв хоололт, идэвхтэй дасгал, хөдөлгөөн, яаралтай тусламж хэрэгтэй үед авах анхан шатны тусламж, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдвээр иргэдэд сургалт явуулахын зэрэгцээ зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, иргэдийг фитнесс клубд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх зэрэг цогц арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус өдөрлөгт дүүргийн 16 хороодын 17000 гаруй иргэд үйлчилгээ авсан байна.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5580
20197
70586
4841232

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc