ХАН –УУЛ ДҮҮРГИЙН АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДООР ӨДӨРТ ДУНДЖААР 150-160 АВТО МАШИНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Таван толгойн уулзварын пост, Морингийн  давааны постуудад Засгийн Газрын 62-р тогтоол ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ,  Нийслэлийн Засаг даргын A/722 тоот захирамж  ,    НМХГ-ын даргын A/46 тоот тушаал  / Байгалийн голомтот тарваган тахал  болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай  / тушаал шийдвэрийн дагуу  Нийслэл , Дүүрэг дэх мэргэжлийн хяналтын  улсын /ахлах/  байцаагчид  24 цагаар хяналт  шалгалт хийн , тушаал шийдвэрийн биелэлтийг хангуулан ажиллаж байгаа ба  АТШНТовчоодын үйл ажиллагаа , тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин   НМХГ-ын ХУД дэх МХХ-ийн дарга Б. Алтантуяа, Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Я. Батмөнх нар шөнийн цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж,  улсын байцаагчдад  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч , товчоодод тулгамдаж буй асуудлыг удирдлагуудад мэдээлэл өгч ажиллалаа.   

АТШНТовчоодоор өдөрт дунджаар 150-160 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч буйд үзлэг шалгалт хийн НМХГ, НМЭГ, ОБГ, ЦЕГ хамтран ажиллаж байна.

ХАН УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

937
18581
149047
4723262

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc