“ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ 90 МИНУТ” ХОТОО ЦЭВЭРЛЭЖ, УГААХ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Цэвэр агаартай автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/920 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/318 дугаар захирамжийн хүрээнд “Их цэвэрлэгээ 90 минут” хотоо цэвэрлэж, угаах өдрийг 09 дүгээр сарын 14-ний Бямба, 15-ны Ням гарагт зохион байгуулагдаж өнгөрлөө.

Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн албан хаагчид дүүргийн 10 төв гудамж дагуу үйл ажиллагаа явуулдаг 476 аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулж, их цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргүүлж, 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд хяналт тавьж ажиллалаа.

 “Их цэвэрлэгээ 90 минут” хотоо цэвэрлэж, угаах өдөрт дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 18 ерөнхий боловсролын сургууль, 29 цэцэрлэгийн 2007 багш ажилчид байгууллагын дотор  болон гадна талбай ойр орчмын 50 метр газрыг хамруулан нийт 79181 м2 зам, жалга хог хаягдал, өнжмөл өвсийг түүж цэвэрлэн, автобусны буудал, нийтийн эзэмшлийн талбай, сандал хашаа, хайс, гэрэлтүүлэг , замын тэмдэг, тоглоомын талбай, хогийн савыг угааж цэвэрлэсэн.

Дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ болон иргэд аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор нийтийн эзэмшлийн зам талбайн 603 ширхэг сандал, 339 ширхэг хогийн сав, 10874 урт метр хайс хашлага, 62 ширхэг гэрэлтүүлэг, 404 ширхэг хаяг, хаягийн байгууламж, “Ажилчны алдар хөшөө”, “Тэмээтэй хөшөө”, “Махатма Гандигийн хөшөө” зэрэг нийт 24 хөшөө, барималуудыг угааж, цэвэрлэж ажиллалаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1012
18642
149122
4723337

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc