ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР БОЛОН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ КОМПЬЮТЕР, ПРИНТЕР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэст нэн хэрэгцээ шаардлагатай байсан компьютер, принтерийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус газар, хэлтсийн удирдлагуудад гардуулан өглөө.


Дүүргийн Цагдаагийн албан хаагчдын тухайд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамж дутмагшилтай байсан бөгөөд дүүргийн удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу албан хаагчид иж бүрэн компьютер, принтертэй болж, ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, ажлын бүтээмж дээшлүүлэхэд дэмжлэг боллоо.


Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ дүүргийн иргэдийн аюулгүй байдлыг хангахад хүчин зүтгэж буй алба хаагчдын  ажилд амжилт хүсээд, цаашид дүүргийн дэргэдэх хэлтэс албадад хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах тал дээр анхаарч, дэмжин ажиллах болно гэлээ.


Цагдаагийн албан хаагчдын ажиллах боломжийг дээшлүүлэхэд чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, бидний ажлыг дэмжин ажиллаж байгаа явдалд дүүргийн Цагдаа газар болон Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид дүүргийн удирдлагуудад талархсанаа илэрхийлэв. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5109
7933
140090
4714305

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc