“Кафебене” үйлчилгээний салбарт хяналт, шалгалт хийлээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ХУД-ийн 2-p хороо Хан-Уул цамхагт байрлах  Кафебене үйлчилгээний салбарт болон хүнсний бүтээгдэхүүий  ханган нийлүүлэлт, үйлдвэрлэлийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн.

 Хяналт шалгалтаар Кафебене Монголий ХХК-ийн үйлдвэрлэл нь зохих зөвшөөрлийн дагуу, үйлдвэрийн шат дамжлага технологийн урсгалын дагуу,шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулсан.

Түүхий эд бүтээгдэхүүний нийлүүлэлт гэрээт байгууллагатай хийсэн, бүтээгдэхүүний шинжилгээнд хамруулсан, хадгалалтын хугацааг тэмдэглэсэн, 16 ажилтан урьдчилан сэргийлэх  шинжилгээнд хугацаандаа хамрагдсан.  

Үйл ажиллагаандаа дотоод хяналтын журмын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй,  үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлж ажиллаагүй зөрчлүүдийг илрүүлж, дотоод ажилтан- чанарын менежерт шийтгэлийн арга хэмжээг авч, үр дагаварыг арилгуулахаар хугацаатай албан даалгаврыг хүргүүлэн ажиллалаа.

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1013
18643
149123
4723338

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc