АРЬС ШИР, ГАР УРЛАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс 2019 оны 09 сарын 18 өдөр  “Үйлдвэрчлэгч таньд....................” сэдэвт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан уулзалт, сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, зээлийн батлан даалтын сангаас тус тус мэдээлэл хийлээ.

Уг сургалтанд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Бат агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлын талаар, Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу дотоодын хяналтыг сайжруулах талаар мэдээ мэдээлэл өглөө.

Мөн тус хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Хишигбаяр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, үйлдвэрлэлийн осол, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл өгч, зөвлөмж мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа. Уг сургалтанд дүүрэгт үйлдвэрлэл эрхлэгч 11 байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцож, сургалт амжилттай болж өндөрлөлөө.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1015
18644
149125
4723340

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc