ХУД-ийн Прокурорын газраас “ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТ” арга хэмжээг зохион байгуулж байна

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, мөрдөгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор “Хэргийн шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатай зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд дүүргийн Цагдаагийн газрын тасаг, албадын дарга нартай хамтарсан зөвлөгөөн хийж мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудлын талаар тодорхой үүрэг, чиглэл өгч, мөрдөгч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын зарим арга хэмжээг авч эхлүүлжээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1024
18648
149134
4723349

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc