Урмаар тэтгээрэй

Хүүхэд, залуучуудад эерэг хандлагыг төлөвшүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амжилт эрч хүчээр дүүрэн ажиллахад урам зоригоор тэтгэх, урамшуулах нь хамгийн чухал. Тэгвэл урамшуулалыг үр дүнтэй ашиглах аргуудаас хуваалцья.

  • Тодорхой тайлбарлах

    Хий хоосон дэвэргэсэн магтаалаас илүү гаргасан амжилт, эерэг үр дүнг тодорхой тайлбарлан чин сэтгэлээсээ сайшаах нь хүлээн авч буй хүний сэтгэл зүйд бодьтой дэмжлэг болдог. Жишээ нь: Маш сайн байна, гоё зурсан байна гэж хэлэхийн оронд өнгөний зохицол нь сайхан болжээ гэж хэлэх.

  • Чадварыг биш хичээл зүтгэлийг үнэлэх

    Хичээл зүтгэлийг үнэлсэнээр хүнд дотоод хүсэл эрмэлзлэлийг төрүүлж байдаг. Улам сайжрах гэсэн хүсэл нь амжилтанд хүргэхээс илүү ур чадвараа хөгжүүлэхэд тустай. Жишээ нь: Олон арга судалж үзсэн нь оновчтой аргыг олж, хугацаа хэмнэхэд тус боллоо.

  • Хэт их магтаалаас зайлсхийх

Хүүхэддээ даалгасан хялбар ажилд хэт их магтаал, сайшаал өгөх нь хүүхдийг үргэлж магтуулах, магтуулах зүйл хийх хүсэлтэй болгодог. Хэрвээ магтуулаагүй тохиолдолд өөрийгөө бүтэлгүйтсэн гэж ойлгох ба энэ нь хүмүүжил төлөвшилд маш их сөрөг нөлөөтэй.

 

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын

 төвийн сэтгэл судлаач Б. Хэрлэн

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

952
18595
149062
4723277

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc