Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгоно

Монгол Улс даяараа 8 дугаар сарын 25- наас 9 дүээр сарын 25-ны өдрүүдийг залуучуудын хөгжлийн сар болгон тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд Хан- Уул дүүргийн Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс 10 санал санаачлага дэвшүүлсний нэг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд албан хаагчдынхаа хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллах явдал байлаа. Хан- Уул дүүргийн хэмжээнд энэхүү санал санаачлагыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Усан спорт сургатлын төв, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд дэмжиж тушаал шийдвэрээ гарган ажиллаж байна.
Гэр бүл хүүхэд залуучуудад ээлтэй шийдвэр гарган ажиллаж байгаа эдгээр хэлтсийн удирдлагуудад баярлалаа.
Монголын үрс жаргалтай байх болтугай.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5101
7925
140082
4714297

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc