Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах нийтлэг журам”-ын  хүрээнд “Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг иргэд олон нийтэд танилцуулах, тэдний саналыг авч төсөлд тусган хэрэгжүүлэх зорилгоор төслийн хэлэлцүүлгийг дүүргийн 21 хорооны иргэдийн төлөөллийг оролцуулан 2019 оны 10 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцсон 120 иргэнд Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2017-2019 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын тайлан болон “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”, “Тогтвортой хөгжлиийн үзэл, баримтлал  2030”, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол", 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Үндэсний болон нийслэл, дүүргийн дэд хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулсан “Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 5 бүлэг, 26 зорилт, 154 арга хэмжээ бүхий төслийг танилцуулж, иргэдээс санал авах авах үйл ажиллагаа явууллаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5106
7930
140087
4714302

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc