ХАМТДАА АЖИЛЛАЖ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЪЯ” ОЮУНЫ ЯЛГААТАЙ ЧАДВАРТАЙ ЗАЛУУСЫН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл”-ийн 2019 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тус салбар зөвлөлийн гишүүн байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо нь “Оюуны бэрхшээлтэй хүнийг ажлын байранд дадлагажуулах /job coach/ мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулах” тухай тусгасан.

Тус төлөвлөгөөний дагуу Японы Палетте Ашгийн бус байгууллагатай хамтран “Хамтдаа ажиллаж жаргалтай амьдаръя” сэдэвт оюуны ялгаатай чадвартай залуусын эцэг, эхчүүдийн уулзалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа.

Уг уулзалтанд Япон Улсаас 13 төлөөлөгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг,эхийн төлөөлөл 19 хүн, чиглүүлэгчээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны захирал С.Сэлэнгэ нар оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллахад тохиромжтой ажлын байрыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цогцоор нь дэмжихэд туслах үйлчилгээ өндөр ач холбогдолтой байдаг.

Ялангуяа оюуны ялгаатай чадвартай залууст хөдөлмөр эрхлэлтэд туслах үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь туслах үйлчилгээ, амьдралын дэмжлэг туслалцаа үзүүлдэг үйлчилгээ нэн шаардлагатай байдаг тул эдгээр үйлчилгээг бий болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо /ХБХЭЭХ/ нь оюуны ялгаатай чадвартай залуусыг гэрээс нь гаргаж, бие даан амьдрах боломжийг хөдөлмөр эрхэлснээр олгох шилжилтийн хөтөлбөрийг 2019 оны 8 дугаар сараас эхэлж тэднээр ажил хөдөлмөр эрхлүүлж, үйлдвэрлэсэн барааг борлуулж, ажлын амтыг тэдэнд мэдрүүлэхээр зорьж байна.

Энэ зорилтын хүрээнд “Хөдөлмөр эрхлэхэд ХААЛГАА НЭЭЦГЭЭЕ” аяныг Монголд анх удаа зохион байгуулж харилцан туршлага солилцох эцэг эхийн уулзалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил олгогч эзэдтэй уулзах уулзалт, Бодлого боловсруулагчдын уулзалт, “Хөдөлмөр эрхлэхэд ХААЛГАА НЭЭЦГЭЭЕ” үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

925
18575
149035
4723250

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc