Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийг 16.1, 16.2-д  заасны  дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр дүүргийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, дүүргийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнд өргөн барилаа.

Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлийн төслийг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр дүүргийн нутгийн захиргааны байгууллага, иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэртэй уялдуулан боловсруулсан байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5108
7932
140089
4714304

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc