“АХМАДАА ДЭЭДЛЭЕ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

ХУДНЭ-ийн түүхийг бүтээлцсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, тэдний  эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор  “Ахмадаа дээдлэе” хүндэтгэлийн арга хэмжээг 2 үе шаттай 2019 оны 10 сарын 03-04 - ний өдрүүдэд  зохион байгууллаа.

1.    2019 оны 10 сарын 3-ны өдөр “Ахмад настны эрүүл мэндийг дэмжье”  нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгөөр: Ахмадуудаа угтан авч, музей үзүүлэх, өдөрлөгийн нээлт танилцуулга, “Ахмад настны эрүүл мэнд”  ЭМБО сургалт, гарын бэлэг гардуулж дурсгалын зураг авахуулах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ,  ахмадын зөвлөлийн хурал, санал хүсэлт авах зэрэг ажлуудыг хийлээ.  Нээлттэй хаалганы өдөрлөгт 30 гаруй  ахмад ажилтнууд хамрагдлаа.

2.    2019 оны 10 сарын 4 ний өдөр  “Мандала” амралтын газар 50 гаруй  ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж хүлээн авсан. Тус арга хэмжээ залуу үеийнхэндээ сургааль үгсээ хайрлаж, дурсамжаа хуваалцсан уулзалт боллоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

998
18628
149108
4723323

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc