Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын бүртгэл явагдаж байна

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын бүртгэл дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд болон Дүнжингарав дахь Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

Улаанбаатар хотод байнгын болон түр оршин суугч иргэд хамрагдах боломжтой цогц сургалт нийт 16-20 долоо хоногийн хугацаатай байх юм. Цогц сургалт нь:
1. Харилцаа, хандлага, төлөвшлийн; Компьютерийн; Санхүүгийн мэдлэг олгох сургалт;
2. Мэргэжлийн сургалт;
3. Ажлын байран дээрх дадлага;
4. Ажил хайх ур чадварын сургалт;
5. Сургалтын дараах дэмжлэг үйлчилгээ;
6. Чадамжийн хөндлөнгийн үнэлгээ зэрэг цогц агуулгаар зохион байгуулагдана.
Мэргэжлийн сургалтын хувьд та дараах 8 мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Үүнд:
Барилгын цахилгаанчин (Мэргэжлийн сургалт 8 долоо хоног, Ажлын байран дээрх дадлага 7 долоо хоног)
Барилгын засал чимэглэлчин (Мэргэжлийн сургалт 7 долоо хоног, Ажлын байран дээрх дадлага 7 долоо хоног)
Оёмол бүтээгдэхүүний оёдолчин (Мэргэжлийн сургалт 9 долоо хоног, Ажлын байран дээрх дадлага 8 долоо хоног)
Мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан (Мэргэжлийн сургалт 8 долоо хоног, Ажлын байран дээрх дадлага 7 долоо хоног)
Сүү боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан (Мэргэжлийн сургалт 7 долоо хоног, Ажлын байран дээрх дадлага 7 долоо хоног)
Арьс шир боловсруулалтын технологийн ажилтан (Мэргэжлийн сургалт 7 долоо хоног, Ажлын байран дээрх дадлага 7 долоо хоног)
Эсгий, ноос, ноолуур боловсруулах анхан шатны технологийн ажилтан (Мэргэжлийн сургалт 9 долоо хоног, Ажлын байран дээрх дадлага 8 долоо хоног)
Зочид буудлын өрөөний үйлчлэгч (Мэргэжлийн сургалт 8 долоо хоног, Ажлын байран дээрх дадлага 7 долоо хоног)
Хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл иргэний үнэмлэхээ, түр оршин суугч бол түүнийг нотлох тодорхойлолтоо авч, харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст, эсвэл Дүнжингарав дахь Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ үү.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

49
52206
142521
4913167

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc