Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон бусад холбогдох албаны удирдлагууд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.


Тухайлбал тус хорооны “УБ таун” хотхоны оршин суугч иргэдийн төлөөлөлтэй уулзан хөрсний ус нэвчдэг зоорийн давхарын бодит байдалтай газар дээр танилцан цаашид шаардлагатай арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Туул гол дагуу байрладаг “УБ таун” хотхонд 298 өрхийн 1700 гаруй иргэд амьдардаг бөгөөд борооны улиралд гаражиндаа машин тавих боломжгүй болдог төдийгүй нийслэлийн хөрөнгө оруулалтаар засвар, шинэчлэлийн ажлыг хийж өгсөн байна.

Гэвч дахин хөрсний усыг гаргуулахгүй тал дээр анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахыг оршин суугчдын зүгээс дүүргийн Засаг даргад уламжилж,  бодит нөхцөл байдалтай биечлэн танилцан, анхаарч ажиллах болсонд талархал илэрхийлье гэлээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

9588
30265
125728
4896374

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc