“ЦЭРЭГ ХАЛАГДАЛТ -2019

2019 оны 2 дугаар цэрэг халалтын үйл ажиллагаанд 16 аж ахуйн нэгж байгууллагын 75 сул чөлөөтэй ажлын байрны захиалгатай оролцлоо. 

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 8 аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд ирж мэдээлэл өгөн шинэ ажлын байрны талаар танилцуулан гарын авлага тараан ажлын байрны ярилцлага хийж ажиллалаа. 
Цэргээс халагдан ирсэн 68 залуучуудыг Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд бүртгэн авч ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөг 35, ажилд зуучлах үйлчилгээг 68 иргэнд үзүүлэн 45 иргэнд ажлын байр санал болгон 23 иргэнийг ажилд зуучлалаа. 
Уг арга хэмжээнд:
1.”Бүргэд” Харуул хамгаалтын алба
2.”Вельмот” трейд ХХК
3.”Нано” игтернейшнл ХХК
4.”Жем” интернейшнл ХХК
5.”Эко” констракшн ХХК
6.”Ганброс” ХХК
7.”MBC” asia pacific ХХК
8.”Юни Си энд Си” ХХК оролцсон. 
Сул чөлөөтэй ажлын байрны зар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг сурталчлах гарын авлага, материалыг халагдаж ирсэн цэргийн албан хаагч, тэдний гэр бүл болон оролцсон иргэдэд 180 ширхэгийг тараан сурталчилж ажиллалаа.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

261
52383
142733
4913379

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc