Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг Хан-Уул дүүрэгт ажиллаж байна

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах комиссын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатаар ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Улсын үзлэг зохион байгуулах тухай захирамж гарган дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүн, шалгах 102 байгууллагын нэрсийг гаргаж баталсан.

Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгууллагын комиссыг 20 хүний бүрэлдэхүүнтэй батлуулан улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө, улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн  4  ажлын төлөвлөгөөг 4 үзүүлэлтийн дагуу бэлтгэн ажиллаж байна.

Төв комиссын ажлын хэсэг нь Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт хийх, түүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох юм.
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах төв комисс Хан-Уул дүүрэгт 23,24,25-ны өдрүүдэд ажиллана.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

15442
46180
141732
4912378

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc