Хөгжлийн харандаа-2019" экспо болно

Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сонголтыг өргөжүүлэх, иргэд олон нийтэд танилцуулах зорилгоор "Хөгжлийн харандаа-2019" экспог зохион байгуулах гэж байна. Тус экспод оролцох хүсэлтэй хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дугуйлан, секц, сургалтын төвүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Экспо 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хүннү молл худалдааны төвд 12:00-16:00 цагт зохион байгуулагдана. Холбоо барих утас 77777373

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5243
28888
121383
4892029

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc