ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Яармаг салбар”-ын Чих хамар хоолойн сувилагч улсад 26 жил үр бүтээлтэй ажилласан З.Төмөрсүрэн болон 14-р хорооны “Энх Амгалан өлзийт” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Долгормаа нар Эрүүл мэндийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

Шагналыг Нийслэлийн  ИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд гардуулан өглөө.  

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

15466
46203
141756
4912402

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc