Хан-уул дүүргийн төрийн албан хаагчид утааны эсрэг нэгдсээр байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар Хан-Уул дүүргийн 250 гаруй ажилтан, албан хаагчид энэ сарын 17-ны өдөр гурван цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн 20 гаруй өрхүүдэд сайжруулсан шахмал түлш хандивлан дүүргийн Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг утааны эсрэг нэгдэхийг уриалсан “Эко дүүрэг – Утаагүй орчин” аяныг эхлүүлсэн.

Тус сайн үйлсийн аянд сайн дураараа Хан-Уул дүүрэг дэх ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” буюу бидний ярьж заншсанаар орон сууцны конторын 50 ажилтнууд аравдугаар сарын 26-ны өдөр буюу бямба гарагт дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний дундын агуулах дээр гурван цагийн турш ажиллаж, 800 шуудай 20000 тн шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн зорилтот бүлгийн айл өрхүүдэд савласан шахмал түлшийг хандивлалаа.

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс дүүргийн ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдэн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн иргэдэд түлшээр тусламж өгч бусдыгаа уриалан дуудаж байгаад компанийн зүгээс талархал илэрхийлж, нийслэлийн дүүргүүдийн албан хаагчдыг нэгдэхийг уриаллаа.

Эко дүүрэг уриатай Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид дүүргийн Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг “Эко дүүрэг – Утаагүй орчин” утааны эсрэг аянд хамтдаа тэмцэхийг уриалан дуудсаар байна. Бодит үр дүнтэй санаачлагатай ажил хэрэгжүүлж буй дүүргийн удирдлагууд, албан хаагчдад иргэд баярлаж, талархсанаа илэрхийлэв. 


Шинэ мэдээ

2402 сар

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, дүүргийн 21 хороодын онцгой комиссын гишүүд хороодын байрнаасаа шууд онлайнаар холбогдож шуурхай хуралдлаа /2020.02.24/

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо байдаг тул баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд болон онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3652
11090
134524
5459860

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc