"Хамтдаа хуримтлуулья"аян амжилттай зохион байгуулагдлаа

"Дэлхийн хуримтлалын ѳдѳр"-ийг тохиолдуулан ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын тѳвѳѳс иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах, хуримтлалын зѳв дадал хэвшлийг бий болгох зорилгоор "Хамтдаа хуримтлуулья" санхүүгийн боловсролын аяныг "Голомт банк" "Улаанбаатар хотын банк" "Тѳрийн банк"-ны Хан-Уул дүүрэг дэх салбаруудтай хамтран зохион байгууллаа.


 Аяны хүрээнд:
1."Хуримтлал хадгаламж" сургалт ХУД-ийн ЕБС-ийн бага ангийн сурагчдад
2."Манай ангийн хуримтлалын хайрцаг" тэмцээн ХУД-ийн ЕБС-ийн дунд ангиудын дунд
3."Банкны нэг ѳдѳр" аялал ХУД-ийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд
4."Хүсэл үү? Хэрэгцээ юу?" тэмцээн ХУД-ийн МСҮТ,коллежийн оюутнуудын дунд
5."Хамтдаа хуримтлуулья" банкны нээлттэй үйлчилгээ ХУД-ийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулагдлаа.

Аяны хаалтын үйл ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 24-ны ѳдѳр ХУД-ийн иргэдийн тѳлѳѳлѳгчдийн хурлын танхимд зохион байгуулагдаж хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлэн шилдэг бүтээлийн эздийг тодруулан шагнал гардуулав. "Манай ангийн хуримтлалын хайрцаг" тэмцээний шилдгүүдээр ХУД-ийн 15 дугаар сургуулийн 6-б,115 дугаар сургуулийн 9-а анги,АБ-НТБТ-ийн дүйцсэн хѳтѳлбѳрийн ангиуд тодорч мѳнгѳн шагнал болон Голомт банкны гарын бэлгээр шагнагдлаа.
Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан ХУД-ийн Боловсролын хэлтэс,Голомт банк" "Улаанбаатар хотын банк" "Тѳрийн банк"-ны Хан-Уул дүүрэг дэх салбаруудын удирдлага, хамт олонд гүнээ талархал илэрхийлье.
Монголын хуримтлалтай иргэдийн тоо улам олон болох болтугай.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

15447
46185
141737
4912383

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc