ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

Агаар, орчны бохирдлыг бууруулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор батлагдан гарсан Монгол Улсын “Агаарын тухай”, “Хог хаягдлын тухай” хууль, “Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол”-ыг тус дүүрэгт ажиллаж, амьдарч буй иргэн, аж ахуйн нэгжүүд нь агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм журам, тушаал шийдвэрийг хангах, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэхийг үүгээр мэдэгдэж байна.Үүнд:

1.         Зөвшөөрөгдснөөс бусад хэрэгцээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах

2.         Стандартын шаардлага хангасан сайжруулсан шахмал түлш, цахилгаан халаагуур хэрэглэх

3.         Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох

4.         Сэргээгдэх эрчим хүчний бие даасан болон бусад үүсгүүр /нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж/-ийг ашиглах.

5.         Нүхэн жорлон, угаадасны нүх Техникийн шаардлага MNS 5924:2015 стандартын дагуу шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглах,

6.         Гудамж талбай, зориулалтын бус цэгт хог хаягдал, угаадас асгаж орчны бохирдол үүсгэхгүй байх

7.         Хог хаягдлыг ангилан ялгаж, зориулалтын хогийн цэг байгуулан эрх бүхий мэргэжлийн байгууллагатай хог тээврийн гэрээ байгуулан орчны бохирдол үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ авч ажиллах.

 

        Энэхүү мэдэгдлийн дагуу арга хэмжээ авч ажиллаагүй, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаагүй иргэд, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн, 6 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу хариуцлага хүлээлгэж ажиллахыг мэдэгдэж байна.

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

15490
46220
141780
4912426

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc