МЭНДЧИЛГЭЭ

Хан-Уулаа түшиж, хатан туулаа эмжин налайсан Хан-Уулын иргэд Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар “Ажилчны район” нэртэйгээр байгуулагдсан нийслэлийн ууган дөрвөн дүүргийн нэг юм.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар  баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хийж буй бүтээн байгуулалт бүхэн Хан-Уул дүүргийг нийслэлийн эко жишиг дүүрэг болгоход  чиглэгдэн дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэнтэйгээ хамтран урагшилсаар байна.

Эко дүүрэг нэрийн хуудастай Хан-Уулчууд бид нийслэлийн 380 жилийн ойг их бүтээн байгуулалт ажлын их амжилтаар угтаж байна. Монгол Улсын төсөв, нийслэл, дүүргийн төлөвлөлт, гадаад дотоодын зээл тусламжаар нийслэлийн цэцэрлэг, сургуулийн шинэ стандарт тогтоосон барилга, байгууламж эхнээсээ ашиглалтанд орлоо. Нийслэлийн жишиг цэцэрлэгт хүрээлэнгүүд, Монголын анхны хурдны зам, гүүр, гарц, гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг бүтээлч бодит ажлууд Хан-Уул дүүрэгт баригдаж, байгуулагдан их бүтээн байгуулалт өрнөж байна. 

Нийслэлийн хотын үүд хаалга болсон Хан-Уулчууд та бид эко дүүргийнхээ нэрийг бататган нийслэл хотынхоо хөгжил дэвшилд хамтдаа урагшлан зүтгэж, хүчээ нэгтгэн хөгжье.

 

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

15532
46243
141822
4912468

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc