ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн залуучууд нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан тангараглах ёслолыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхимд зохион байгууллаа.

Энэ удаагийн ёслолын үйл ажиллагаанд дүүргийн 21 хорооны 16 нас хүрсэн 51 хүүхэд оролцож иргэний үнэмлэхээ ёс төртэйгээр гардан авсан.

Андгай өргөх ёслолын ажиллагааг нээж дүүргийн ИргэдийнТөлөөлөгчийн Хурлын дарга Б.Цэрэн үг хэлсэн бөгөөд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, дүүргийн ИТХ-ын Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин нар оролцож иргэний үнэмлэхийг гардуулан өгсөн.

Иргэний андгай өргөсөн нийт залуучуудад “Эерэг тэмүүлэл” ТББ-ын сургагч багш Б.Төмөр-Очир “Эерэг харилцаа хандлага” сэдвээр илтгэл тавилаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5921
28802
122061
4892707

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc