ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЦОГЦ СУРГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Дүүргийн 21 хорооны хэсгийн ахлагч нарт “Хөдөлмөр эрхлэлтийн цогц” талаар мэдээлэл хүргэх уулзалтыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн Соёлын ордонд Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Уулзалтад нийт 150 хэсгийн ахлагч оролцож “Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт”, “3алуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн талаар тус тус мэдээлэл авсан бөгөөд уг хөтөлбөрийн 2 дугаар ээлжийн бүртгэл 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл явагдаж байгаа тул хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуучуудыг бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар мэдээлэл хүргэж гарын авлага тараасан.

Тус сургалтын талаарх мэдээллийг Дэлхийн банкны төслийн мэргэжилтэн Ё.Нямдаваа хүргэж залуучуудыг “Хөдөлмөр эрхлэлтийн цогц” сургалтад хамруулан ажилд зуучлах, мөн “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдан өөрийн бизнес санаагаа бодит болгож мөрөөдлөө биелүүлэх боломжийг нээхэд Хэсгийн ахлагч нарыг хамтран ажиллахыг уриаллаа.  

Сургалтын үеэр “Жендер, жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг Албан бус насан туршийн боловсролын төвийн Хууль эрх зүйн боловсролын багш С.Баянцагаан хүргэж ажилласан. Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны чиг үүргийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор ээлжит “Live” ярилцлагыг 2019 оны 10 сарын 24-ний 19:00 цагаас хийлээ. 


Ярилцлагад дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны дарга С.Байгальмаа, Ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Х.Пүрэвдорж, Халамжийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Гулзат нар оролцож тус хэлтсийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулж ажилласан.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

84
52234
142556
4913202

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc