Бага насны хүүхдэд стресс үүсэх шалтгаан

Хэрвээ таны хүүхэд эрдэм мэдлэг, оюун ухааны хувьд бусад хүүхдээс өндрөөр үнэлэгддэг хэдий ч зан ааш, бие физиологийн хувьд асуудалтай байгаа мэт санагдаж байсан уу?

            Бага насны хүүхдүүд томчууд бидэнтэй адил стрессд өртөж байдаг ба түүнийгээ зохицуулах арга барилд суралцаагүй байдаг. Бага хэмжээний стресс нь хүүхдэд сайн нөлөө үзүүлдэг бол хэт их стресс нь хүүхдийн сэтгэхүй, үйлдэл, мэдрэмжинд нөлөөлдөг.

Стресс үүсэх шалтгаанууд:

  • Гэр бүлийн таагүй уур амьсгал, салалт, хайртай хүмүүсээсээ хол байх, хайртай хүн нь нас барах (эмээ, өвөө гэх мэт)
  • Хүүхдийн насны онцлогт тохироогүй хэт өндөр шаардлага, оюуны их ачаалал
  • Шинэ зүйл сурах, шинэ орчинд орох (1 дүгээр ангид орох, ангиа солих)
  • Амьдралын буруу хэвшилтэй байх (утас зурагт их үзэх, оройтож унтах)
  • Сэтгэл зүйн дэмжлэг, урамшуулал дутагдах
  • Оролцоо хангагдахгүй байх, гадуурхагдах (гэр бүл, сургууль, цэцэрлэг)

Стресс ихтэй байгаа хүүхдэд илрэх шинж тэмдгүүд:

  • Шөнө гүйцэт унтахгүй, зүүдлэх, сэрэх, уйлах
  • Айдастай байх (ганцаараа үлдэх, харанхуйд байх, буруу зүйл хийх )
  • Түрэмгий эсвэл зөрүүд болох
  • Уур уцаартай, ааштай болох
  • Идэвх буурах

Хэрхэн туслах вэ?

Дээр хэлсэнчилэн бага насны хүүхэд стрессээ тайлах, зохицуулах арга барилд суралцаагүй байдаг тул томчууд бидний туслалцаа зайлшгүй хэрэгтэй байдаг. 

  • Тэврэх- Хэлд ороогүй, өөрийгөө илэрхийлэх чавдар сул хүүхдүүдийг тэврэх нь хамгийн сайн стресс намдаах, тайвшируулах арга юм.
  • Илүү их цаг гаргах- Тулгараад буй асуудлыг нь хамтдаа даван туулах, хамтдаа тоглох, дуртай зүйлийг нь хийх, гэр бүлээрээ оройн хоолоо бэлтгэх, идэх, ярилцах зэргээр хүүхэддээ үр дүнтэй цаг гаргаарай.
  • Өөрийнхөөрөө байх цаг өгөх- Өөрийн сонирхсон зүйлээ хийх, сонгох сонирхолыг нь дэмжих, чөлөөтэй байх цаг өгөөрэй.
  • Заавар зөвлөгөө өгөх- Асуудал тулгарсан, айж сандарсан, хэцүү мэт санагдсан үедээ гүнзгий амьсгаа аваарай, ээждээ хэлээрэй гэх зэрэг арга замыг заагаарай
  • Өөрийгөө хянах- Та өөрийн стресс, сөрөг сэтгэл хөдлөлөө хүүхэддээ халдаахгүйг хичээгээрэй.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

128
52267
142600
4913246

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc