Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Туулын задгайд буусан айл өрхүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туулын задгайд нийт 50 гаруй өрх  туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй бүсэд оршин суудаг.


2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу бямба гарагт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус байршилд оршин суудаг өрхүүдийн бодит нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.


Туулын задгайд үерийн ус зайлуулах шугам, хоолой байдаг ч ус урссан үед аюултай нөхцөл байдал үүсдэг. Жилийн жилд ордог борооноор хог, лаг шавар тунаж, ус зайлуулах хоолойны бараг талыг нь бөглөчихнө. Эдгээр зөвшөөрөлгүй буусан айлуудыг аюултай бүсээс нүүлгээд өөр газарт шилжүүлэх боломж, нөхцөл одоогоор алга бөгөөд олон жил оршин суусан учраас газрын зөвшөөрөлийг авах хүсэлтэй байгаагаа иргэд уламжилав. Дээрх айл өрхүүдийн дийлэнх олонх нь хууль бусаар суурьшсан бөгөөд барилгын хог, дайрга шороо асган тэгшилж буусан хавар, зуны улиралд үерийн аюултай нөхцөлд амьдардаг.


Иймд дүүргийн Засаг дарга ус зайлуулах шугам хоолойг дахин нэмэгдүүлж, айл өрхүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллах тухай холбогдох албаныханд үүрэгдэж, тус оршин суугчдыг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

15538
46241
141828
4912474

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc