ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 49 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙГ АШИГЛАЛТАНД ХҮЛЭЭН АВЛАА

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын дунд байрлах 49 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийг ашиглалтанд хүлээн авч, нээлтээ хийлээ. 2018-2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 97.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр “Мөнхийн үргэлжлэл” ХХК барьж гүйцэтгэсэн.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийт хамран сургах тойрог цэцэрлэгийн насны 410 хүүхэдтэйгээс 7 бүлгийн 365 хүүхэд хүлээн авч, 30 багш, ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

1962 онд баригдсан цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дуусаж, мэргэжлийн хяналтын дүгнэлтээр цаашид үйл ажиллагаа явуулахыг зогсоосон бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энр-Амгалан уг өргөтгөлийн төсвийг 2020-2021 оны Улсын төсөвт тусгуулахаар ажиллаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн зөвлөх Т.Билэгт, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, нийслэл, дүүргийн болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

15560
46261
141850
4912496

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc