ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН VIII ИХ НААДМЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит Хан-Уул дүүргийн иргэдийн спортын VIII их наадам 2019 оны 8 дугаар 30-аас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд 8 төрлөөр явагдаж дүнгээ гаргалаа.

Тус тэмцээнд амжилттай оролцож шагналт байранд шалгарсан баг, тамирчдад шагнал гардуулах ёслол Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Шагнал гардуулах арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Албан бус боловсролын төвийн захирал Т.Рэгзэдмаа болон Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нар оролцлоо.

 


Найман төрөлт тэмцээний багийн нийлбэр дүнгээр 7 дугаар хорооны баг тэргүүн байр, 8 дугаар хорооны баг дэд байр, 16 дугаар хорооны баг гутгаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил нар гардуулж, баг тамирчдад амжилт хүслээ.




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

137
52276
142609
4913255

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc