Хан-Уул дүүрэг хог тээвэрлэлтийн таван автомашин, хоёр ковш, грейдерээр парк шинэчлэл хийлээ

Сүүлийн арван жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв нь парк шинэчлэл хийгээгүй хог тээвэрлэх зориулалттай 18 ширхэг автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэл ихтэй, ажлын бүтээмж нь муудсан байсан. 

 

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан нар Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд хог тээвэрлэлтийн таван машин, зам засвар, шинэчлэлийн хоёр ковш, грейдер машины түлхүүрийг гардуулан өглөө.


Өмнө нь ашиглаж байсан хог тээвэрлэлтийн машинууд нь оруулж ирсэн тухайн улсдаа олон жил явсан машинуудыг ашиглаж байсан бөгөөд эдгээр найман тонны даацтай хог тээвэрлэлтийн цоо шинэ машинууд нь 00 километртэй орчин үеийн стандартын шаардлага хангасан гэдгээрээ онцлог аж.

Дүүргийн  нутаг дэвсгэрт жил ирэх тусам орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллага, хүн амын тоо ихээр нэмэгдэж, хог ачиж тээвэрлэхэд машин техникийн хэрэгцээ шаардагдаж байсан. Эдгээр орчин үеийн стандарт нийцсэн хог тээвэрлэлтийн таван машин, зам засвар шинэчлэлийн хоёр ковш, грейдертэй болсноор Эко дүүрэг болох зорилт дэвшүүлсэн Хан-Уул дүүрэг хог тээвэрлэлтийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн байна. 

 

Шинэ мэдээ

2402 сар

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, дүүргийн 21 хороодын онцгой комиссын гишүүд хороодын байрнаасаа шууд онлайнаар холбогдож шуурхай хуралдлаа /2020.02.24/

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо байдаг тул баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд болон онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3699
11092
134571
5459907

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc