ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗАР ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газрын төлбөр төлөгч байна.  

Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2/ Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно/ дахь заалтын дагуу газрын төлбөрийг төлж барагдуулах үүргийг хүлээнэ.

Газар эзэмшүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 /Газар эзэмшүүлэх, ашиглуулах  тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс эхлэн газрын төлбөр төлөх хугацааг тооцоно/, 2.5 /Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна, Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар эзэмшигч хүлэээнэ/, 4 дүгээр зүйлийн 4.5 /Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамаарна хугацаанд төлнө/ тус тус заалтуудыг зөрчиж төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд дараах хариуцлагыг хүлээлгэнэ.

Үүнд:

-Газрын тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40.1.5/ эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй/ тохиолдолд газар  эзэмших  эрхийг цуцлах  хүртэл арга  хэмжээ авах

-Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6/ төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алдаги тооцох/

-Монгол Улсын Татварын ерөнхий  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна/-д заасны дагуу алданги төлүүлэх зэрэг арга хэмжээг авч ажилладаг болно. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын төлбөр заасан хугацаанд төлж барагдуулна уу.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1994
4950
306434
5790206

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc