Оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахаар боллоо

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХУД-н ХХҮХ-ийн дарга Б.Бадамсүрэн, мэргэжилтэн Б.Дашцэнд, Л.Амарсайхан,Х.Нарантунгалаг нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны Хан-Уул дүүрэг дэх салбарын үйл ажиллагаатай танилцан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоон нь Нийслэлийн 3 дүүрэг, 16 аймагт хүүхэд хөгжлийн төвүүдтэй бөгөөд Хан-Уул дүүрэг дэх "НОГООН ГАРХАН" урланд оюуны бэрхшээлтэй иргэдэд ажлын байр гаргаж тэднийг хөдөлмөр эрхлүүлэх замаар нийгэмшүүлэх, хөгжүүлэх, чадавхжуулах зорилготой ажиллуулж байгаа талаар холбооны тэргүүн С.Сэлэнгэ танилцуулав.

ХУД-ийн ХХҮХ-ийн дарга оюуны бэрхшээлтэй хөдөлмөр эрхэлж буй иргэдтэй уулзаж тэдний үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг ХУД-н ХХҮХ-ийн дэргэдэх борлуулалтын цэгээр дамжуулан борлуулах, тэдний үйлдвэрлэж буй бэлэг дурсгалын зүйлсээс байгууллагадаа захиалга авч дэмжихээр боллоо. Оюуны бэрхшээлтэй иргэд юм ойлгохгүй юу ч хийж чадахгүй гэдэг ойлголт сэтгэлгээг өөрчилж тэдэнтэй уйгагүй ажиллаж буй багш ажилтнуудтай уулзахад бахархалтай байлаа. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5509
38299
25229
5826428

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc