Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд “Хүүхдийн эмнэлэг” нээлтээ хийлээ

БНХАУ-ын элчин сайдын яам, тус улсын Энх тайван хөгжлийн сангийн дэмжлэгээр Хан-Уул дүүргийн  алслагдсан хороодын нэг 12 дугаар хороонд  50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг нээлтээ хийлээ.  

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн,Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн нарийн бичгийн дарга Шиү Жянь Гуа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Оюунтөмөр болон холбогдох албаныхан оролцов.


БНХАУ-ын 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар баригдсан тус эмнэлэгт 150 мянган ам.долларын тоног төхөөрөмж бэлэглэж, өнөөдөр хүлээлгэн өглөө.


Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн салбар 50 ортой хүүхдийн эмнэлэгт амбулаторийн, туршлагатай, нарийн мэргэжлийн 40 гаруй  ажиллах бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлэн иргэдэд үйлчилж эхлэх юм.
Тус хүүхдийн эмнэлэг нээгдсэнээр Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэд өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээг хорооноосоо авах бүрэн боломжтой болж байна.


Гурван давхар хүүхдийн эмнэлэгийн платт болгон ариун цэврийн өрөөтэй, эрчимт эмчилгээний цоо шинэ тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлэгийн шинэ стандарт тогтоосон эмнэлэг юм.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 0-16 насны 1766 хүүхэд амьдардаг бөгөөд 2020 оны II дугаар улиралд шинэ өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтанд орно.  

 


 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1339
0
95476
5055941

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc