Гоо зүйн-мэдрэмжийн боловсролын багшийн 11-р сарын сургалтууд амжилттай явагдлаа

Хан-Уул дүүргийн албан бус-Насан туршийн боловсролын төвийн гоо зүй-мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээнд  утга зохиол, уран зураг, эрүүл бие-хөдөлгөөн, сайхны тухай ,хүн ба байгаль, соёл, хөгжим ба хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, санхүүгийн боловсрол , хорт зуршил хөтөлбөрүүдийн  хүрээнд  эерэг харилцаа,  зөв дадал, хайр энэрэл, эрүүл эрч хүчтэй ажиллах, хүчийг түгээсэн сургалтуудыг  сар бүр тогтмол зохион байгуулсаар ирсэн.  Энэ сард  бидэнтэй хамтран  ажилласан Онцгой байдлын гал унтраах аврах 30-р анги, Онцгой байдлын  гал унтраах аврах 65-р анги,  Хангай дээд сургууль, ШУТИС-ын харъяа МСҮТөв,  Түр хамгаалах байр, Тохижилт үйлчилгээний төв, Хан Уул дүүргийн 16-р хорооны  хамт олондоо талархал илэрхийлье.

Сургалтын хүрээнд  11-р сард

  • Ажлын байран дах дасгал хөдөлгөөн
  • Хувцаслалт
  • Бүжгийн хөдөлгөөн
  • Ижийдээ нас гуйсан нь
  • Биеэ авч явах соёл
  • Монголын түүх соёлын дурсгалт газрууд
  • Гоо сайхан гэсэн сэдвүүдийн хүрээнд Онцгой байдлын гал унтраах аврах 30-р анги, Онцгой байдлын гал унтраах аврах 65-р анги, Хангай дээд сургууль, ШУТИС-ын харъяа МСҮТөв, Түр хамгаалах байр, Тохижилт үйлчилгээний төв 16-р хорооны захиалгат сургалтуудыг цаг бүрт нь зохион байгуулсан


Санхүүгийн боловсролын сургалт

  • Мөнгө түүний үнэ цэнэ сэдэвт сургалтыг Хот тохижилт үйлчилгээний төвийн 27 иргэнд амжилттай зохион явуулж, суралцагч бүр мөнгөний үнэ цэнэ мөнгөний зөв хэрэглээ, зарцуулалтын талаар мэдлэг нэмсэн сургалт болсон.

    Хорт зуршил

  • “Цахим дэлгэцийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” ШУТИС-ын харъяа МСҮТөвийн оюутнуудад сургалт зохион байгуулж 184, Хангай МСҮТөвд

 “Хорт зуршлаас гэр бүлээ хамгаалъяа” сэдэвт олон нийтийн ажил зохион байгуулж  24 нийт 208 сурагчдад захиалгат сургалтыг явуулж  11-р сард нийт 430 хүнд хүрч үйлчилжээ.

Байгууллагын цахим хаяг:

  1. v www.hudabntnt.edu.mn
  2. Khanuul-ub@ncle.edu.mn
  3. ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1543
0
95680
5056145

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc